/ / "ДОРНОДЫН ЦАГДАА-2" СЭТГҮҮЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

"ДОРНОДЫН ЦАГДАА-2" СЭТГҮҮЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Тус Цагдаагийн газраас Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан нутаг дэвсгэрийн оршин суугчид, иргэдэд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны тайланг тавьж, 2020 оны байгууллагын үйл ажиллагааг сурталчлах “Дорнодын цагдаа-2” сэтгүүлийг эмхэтгэн гаргалаа. Аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Дорнодын цагдаа-2” сэтгүүлийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллах, хмамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хүргүүлж буй ил захидлын хамт хүргүүлэн ажиллалаа.
Уг сэтгүүлийг бэлтгэн гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлсэн “Адмон Принт” ХХК болон дизайнер Д.Пүрэвсүрэнд баярлаж талархсанаа илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна