/ / ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.ГАНЗОРИГ: ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 63.7 БУЮУ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС ТАВАН ХУВИАР ӨССӨН

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.ГАНЗОРИГ: ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 63.7 БУЮУ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС ТАВАН ХУВИАР ӨССӨН

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Эх орны зүүн хязгаар нутаг, манай улсын томоохон аймгийн нэг Дорнодын Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Ганзоригтой ярилцлаа.

-Дорнод аймаг бол эх орны зүүн хилийн, газар нутгийн хувьд ч, хүн ам нь ч гэсэн онцлог аймаг. Та хэд хэдэн аймгийн Цагдаагийн газарт ажиллаж, удирдах алба хашжээ. Та өөрийн ажлын арга барил болон орон нутгийн эрүү, хэв журмын нөхцөл байдал ямар байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.

-Орон нутгийн ард, иргэдийн зан заншил, уламжлал, онцлог харилцаа, сэтгэл зүйг тодорхой хэмжээнд судалж, түүндээ түшиглэн ажиллах нь амжилтын үндэс болдог гэж боддог. Миний хувьд сүүлийн 20-иод жил удирдах дарга нарынхаа тушаалаар хэд хэдэн аймгуудад томилогдон ажиллаж байна. Мэдээж нутаг, нутгийн онцлог, Цагдаагийн газрын хамт олны ажил үйлс, уламжлагдан тогтож ирсэн шинэлэг ажлууд байлгүй яах вэ. Тэр хүмүүсийн тогтсон зан заншил, харилцаа хандлагыг мэдэрч, түүний түлхүүрийг олж, хамт олныхоо хайран дунд итгэл, сэтгэлийг нь дэмжиж, тулж түшин, уян хатан хандлагаар ажиллах нь дарга хүний хувьд нэн чухал. Цагдаагийн газрын дарга хүн үндэслэл сайтай судалгаандаа анхаарч, түүнд л суурилж ажиллах нь чухал юм шиг санагддаг. Алба хаагчдын сайн талыг олж харах, дэмжиж туслах, бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх, сурч, дадлагажаад ирэхэд нь таарч тэнцэх албан тушаалд ажиллуулж, амжилт гаргасан тохиолдол бүрийг цаг үеийг нь олж урамшуулах, нийтэд үлгэр болгон уриалах, хариуцлага алдсан хүнд тохирсон шийтгэл ногдуулах нь ажил сайжруулах хөшүүрэг гэж үздэг.

Манай байгууллагыг олон жилийн турш туршлагатай дарга нар удирдаж байсан, бичиг хэрэг үйл ажиллагаа нь цэгцэрсэн сайхан хамт олон. Үе үеийн дарга нарын хийж бүтээсэн ажлын түүхэн уламжлал, энэ цаг үеийн шинэчлэлийг хослуулж алба хаагчдынхаа арга барил, сэтгэлгээ хандлагыг өөрчилж ажиллахыг зорьж байна. Дорнод аймгийн хувьд байршил нь онцлог. БНХАУ, Хэнтий, Сүхбаатар аймагтай хиллэн оршдог, хүмүүс худалдаа арилжааны чиглэлээр дайран өнгөрөх нь эрс өссөн, уул уурхай, газрын тос гээд ашигт малтмал, байгалийн баялаг ихтэй, мал нь таваарлаг, зах зээлд маш хурдан борлодог өндөр ашиг шимтэй, түүх соёлын үнэт өв, дурсгалт газар олонтой, аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа, хөдөлгөөн ихтэй, эрүү, хэв журмын нөхцөл байдал хүнд аймгуудын нэг.

-Өнгөрсөн онд хэчнээн гэмт хэрэг гарч, хэдэн хувийг нь илрүүлэв?

-Аймгийн хэмжээнд 2020 онд 476 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 129 буюу 21.3 хувиар буурлаа. Гэмт хэргийн илрүүлэлт аймгийн хэмжээнд 63.7 буюу өмнөх оны мөн үеэс таван хувиар өссөн нь улсын дунджаас 11.8-аар дээгүүр үзүүлэлттэй байна. Энэ нь хамт олны ажлын ололт, амжилтын үр дүн гэж ойлгож болно. Зарим төрлийн тодруулбал, цахим мэдээллийн болон хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэх зэрэг 3-4 төрлийн гэмт хэрэг 3-15.8 хувиар өссөн.

Бусдын амь санаатай бүрэлгэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүний эрүүл мэндийн эсрэг, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, дээрэм, залилах, хулгайлах, мал хулгайлах гэмт хэрэг 5-35.3 хувиар буурчээ. Манай Цагдаагийн газрын Криминологи судалгааны багийн бүрэлдэхүүнийг шинэчилж, аймаг, орон нутгийн эрүү, хэв журмын нөхцөл байдлаа долоо хоног, сар, улирлаар тодорхойлон харьцуулж, удирдлага, зохион байгуулалтын шат дараатай арга хэмжээ төлөвлөн ажилласан нь гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулахад зохих үр дүнгээ өглөө.

-Гэмт хэргийн статистик мэдээний гол үзүүлэлтүүд эерэг гарсан нь юутай холбоотой вэ?

-Гэмт хэргийн тоо, түүний улмаас учирсан хохирол мэдэгдэхүйц хувиар буурч байгаа нь төр, засаг иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, амар тайван нөхцөлд ажиллаж амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч, тэдний өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж буйн нэг илэрхийлэл. Аливаа ажлыг хүн л хийдэг учраас өнөөдрийн энэ эерэг үр дүн манай цагдаагийн газрын бүх шатны тасаг, хэсэг, удирдах ажилтнуудын ажлын зөв зохион байгуулалт, ажилтан, алба хаагчдын идэвх санаачилга, цаг наргүй нөр их хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой. Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагын орон тоо, хүн хүч Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор тогтоосон норм, нормативаас доогуур, ялангуяа орон нутагт хүрэлцээ муутай, алба хаагчдын ажлын ачаалал хэтийдсэн гэмээр их ч манай ажилтнууд ард олныхоо амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, тодорхой үр дүнд хүрч байна.

Өнгөрсөн жил цагдаагийн төв байгууллагаас бидэнд шинээр 13 орон тоо баталж, боловсон хүчнээ томилж өгсөн нь бидэнд үзүүлсэн томоохон дэмжлэг байлаа. Мөн Аймгийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч нарт гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар тухай бүр танилцуулсны үр дүнд орон нутгийн төсвөөс 2020 онд 595.1 сая төгрөгийн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Энэ ташрамд, аймгийнхаа удирдлагад хамт олныхоо өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

-Мал хулгайлах гэмт хэрэг их гардаг аймгуудын нэг нь Дорнод. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ямар үр дүнтэй ажил явуулж байгаа бол?

-Аймгийн хэмжээнд анхаарал татаж, их гарч байгаа мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ тасралтгүй авч хэрэгжүүлж байна. Цагдаагийн газраас санаачлан аймгийн ИТХ-аар батлуулсан “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх” дэд хөтөлбөрийн хүрээнд олон төрлийн ажил, арга хэмжээ зохион байгууллаа. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн албан хэрэгцээнд зориулан аймгийн Засаг дарга “Mitsubishi L-200” загварын автомашин, сумуудын хэсгийн төлөөлөгч бүрт сар болгон 100 литр шатахууны дэмжлэг үзүүлсэн. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд энэ нь үр дүнгээ өгсөн чухал ажил болж байна.

ЦЕГ-ын даргын тушаалаар улсын хэмжээнд явуулсан болон аймгийн Засаг даргын захирамжаар нутаг дэвсгэртээ хэд хэдэн томоохон нэгдсэн арга хэмжээг зохион байгуулснаар мал хулгайлах гэмт хэрэг энэ онд 64 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 69-өөр буюу 51.8 хувь буурсан үзүүлэлт. Онцлог заримаас нь дурдвал, “Малын хулгайн илрүүлэлт-2020” нэгдсэн арга хэмжээг 60 хоногийн хугацаанд зохион байгуулснаар 2017 оноос хойш үйлдэгдэн, илрүүлээгүй байсан, найман бүлгийн 50 гаруй хүн холбогдсон, тээврийн хэрэгсэл ашиглан, иргэдийн 219 бод, 119 бог гээд нийт 368 толгой малыг бэлчээрт нь нядалж хулгайлан, 84 удаагийн үйлдлээр бусдад онц их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоож, шүүхээр шийдвэрлүүллээ.

-Дорнод аймгийн Цагдаагийн газрынхан 2020 онд ажлаараа улсын хэмжээнд тэргүүлжээ. Мөн ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны “Шилдэг удирдах ажилтан”-аар таныг шалгаруулсан байна. Танд болон танай хамт олонд баяр хүргэе.

-Баярлалаа. Байгууллагын дарга, удирдлага, эгэл жирийн алба хаагч хэний ч хувьд шагнал бол үргэлж хамт олны хичээл зүтгэлийн үр дүн байдаг. Энэ бол аймаг орон нутгийн удирдлага, ард иргэдийн дэмжлэг, манай алба хаагчдын хамтын ойлголцол, хөдөлмөрийн үр дүн юм. ЦЕГ-ын даргын тушаалаар баталж, салбарын хэмжээний “Байгууллагын соёлыг төлөвшүүлэх” болон “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж тэргүүлсний зэрэгцээ хамт олны дундаас ажил мэргэжлийн “Шилдэг алба хаагч”, харьяа албаны тэргүүний, оны онцлох гээд хэд хэдэн аварга алба хаагч шалгарсанд баяртай байна.

-2021 онд онцлог ямар ажил зохион байгуулахаар төлөвлөв?

-Цагдаагийн төв байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, удирдах ажилтан, офицер бүрэлдэхүүний манлайлал, алба хаагчийн аюулгүй байдал, ажлын арга барил, харилцаа хандлага, сахилга ёс зүйг сайжруулах зорилго манай хамт олон тавиад байгаа. Тиймээс бидний энэ оны ажил ЦЕГ-ын даргын тушаалаар батлагдсан үйл ажиллагааны журам, хөтөлбөр, аян, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, мэргэшүүлэх чиглэлээр “Итгэлцлийн гэрээ”-г тасаг, хэсгийн дарга, алба хаагч нартай байгуулснаар эхэлсэн. Төв байгууллагын удирдлага, харьяа албадын дарга нараас ирүүлсэн ажлын чиглэлийг хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ аймгийн ИТХ, Засаг даргын зөвлөлд сонсгол, мэдээлэл тавьж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санаачилж батлуулсан “Архигүй дорнодчуудын төлөө”, “Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг шат дараатай зохион байгуулсан нь үр дүнгээ өглөө.

Энэ жил цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой тохионо. Цагдаагийн газрын хамт олон бид түүхт ойгоо угтаж аймгийн хэмжээнд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил”-ыг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд орон нутагт иргэддээ ойр, илүү нээлттэй, ил тод байж тэдний санал хүсэлтийг шуурхай авч шийдвэрлэх нь чухал. Удирдлага зохион байгуулалтын шат дараалсан арга хэмжээг зөв, оновчтой зохион байгуулан, бие бүрэлдэхүүнээ амжилттай сайн удирдаж, үлгэрлэн манлайлж ажиллахыг зорьж байна. Алба хаагч нартаа урам зориг өгөх, санал сэтгэгдлийг нь сонсох, тэдний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон ажил санаачилж, иргэддээ эрх зүйн үйлчилгээ шуурхай хүргэж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн хэмжээнд тэдний туслалцаа дэмжлэгт тулгуурлан амжилттай хэрэгжүүлж ажиллах гээд төлөвлөсөн ажил олон бий. Бидний ажилд үргэлж нягт холбоотой байж туслалцаа дэмжлэг үзүүлж, дэмжин тусалж ирсэн нутгийн зон олон, аймгийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагуудын удирдлага, хамт олон болон хамтран ажилладаг бүх хүнд талархаж явдгаа илэрхийлье.

-Коронавирусийн халдвар дотоодод тархсантай холбоотойгоор цагдаагийн алба хаагчид маш их ачаалалтай ажиллаж байгаа. Дорнод аймгийн Цагдаагийн газрынхан ч ялгаагүй биз?

-Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахлын эрсдэлтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоол, УОК-оос гарсан шийдвэрийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг хэрэгжүүлэхээр аймаг, сум, сууринаас орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих, иргэдийг тусгаарлан ажиглах цэг, бүсэд цагдаа, дотоодын цэргийн салбарын алба хаагчид 2020 оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж үүрэг гүйцэтгэсээр байгаа. Энэ хугацаанд цагдаагийн алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ амгалан тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн сацуу эрүүл мэндийг нь сахин хамгаалах үүргийг нэр төртэй биелүүлж ирлээ.

Цагдаагийн газрын алба хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр аймгийн хэмжээнд таван объектод 285 иргэнийг тусгаарлан, гэрийн ажиглалтад 9182 хүнийг ажиглах хугацаанд гадна орчинд аймгийг тойрсон 54 постод 352 алба хаагч, 26 тээврийн хэрэгсэлтэй хэв журам сахиулах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн жил “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд бүсчлэн хаах зураглал, төлөвлөгөө гаргаж, уг ажлыг амжилттай зохион байгуулсныг аймаг орон нутгийн удирдлага, иргэд олон түмэн маань өндрөөр үнэлсэн. Төв байгууллагын удирдлагаас ч ажлын чиглэл, зөвлөмжийг тухай бүрт нь өгч байгаагийн үр дүн гэж бодож байна.

-Өдөр, шөнөгүй зүтгэж, халуунд нь халж, хүйтэнд хөрч яваа цагдаагийн ажилтнуудын эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаа бол?

-Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, Санхүү, аж ахуйн алба болон аймгийн Онцгой комиссоос тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нарыг цар тахлаас урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор шаардлагатай болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас (нэг удаагийн комбинзон, нүдний шил, нүүрний болон амны хаалт, малгай, улавч, бээлий, гар ариутгагч), зайнаас биеийн халуун хэмжигч, шүршигч зэргийг өгснийг хуваарийн дагуу тараан олгосон.

Мөн цагдаагийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлдэг “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдыг эрүүл чийрэг бие бялдартай байлгах, албан үүргээ гүйцэтгэхэд анхаарч, жил бүр ажиллагсдаа эрүүл мэндийн нарийн үзлэг шинжилгээнд хамруулж хэвшсэн нь үр дүнгээ өгч байгаа. Өнгөрсөн жил нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээний дүгнэлтийг үндэслэн бүлэглэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ ЦЕГ-ын харьяа сэргээн засах сувилал “Сүүж уул” амралтад байгууллагынхаа 90 гаруй алба хаагчийг гэр бүлийн 20 гишүүний хамт хуваарийн дагуу амраасан. Энэ он гараад 30 гаруй алба хаагчийг сувилууллаа. Уг тоо бол бусад аймаг, дүүрэгтэй харьцуулахад өндөр үзүүлэлт. Мөн эмэгтэй албан хаагчдаа ч Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн үзлэг шинжилгээ хийлгэж, эмчилгээнд хамруулснаар өвчлөл багасч, эрүүл мэндийн боловсрол дээшилсэн ажил болсон.

-Дорнод аймагт байгаль орчны эсрэг гэмт хэрэг цөөнгүй гардаг. Хээрийн түймэр тавих, химийн хорт болон аюултай бодис ашиглан байгаль орчинд хохирол учруулах явдал үе үе дуулддаг шүү дээ. Тухайлбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийнхантай холбоотой асуудал бий. Мөн “Петрочайна дачин Тамсаг”-ийнхан экологид хохирол учруулж байна гэж олон нийтийн сүлжээнд бичдэг. Энэ бүхнийг шалгаж хариуцлага тооцдог уу?

-Манай аймгийн хэмжээнд хуурайшилтын улирал буюу 3-5 дугаар сард ой, хээрийн түймэр бүртгэгдэж байна. Түймэр гарсан шалтгаан нөхцөл нь иргэдийн болгоомжгүй байдал, мөн байгалийн хүчин зүйл болох аянга, цахилгаан зэргээс болдог. Зарим тохиолдолд ОХУ-аас ч хил даван орж ирэх нь бий. 2020 онд ой, хээрийн түймэр 24 бүртгэгдсэний хоёрыг нь шүүхэд шилжүүлж, бусад тохиолдлынх нь эзэн холбогдогчийг олж тогтоон, аймгийн Онцгой байдлын газарт харьяаллын дагуу шилжүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцуулсан.

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийн тухайд байгаль орчныг бохирдуулсан байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Мөрдөн байцаах албаны холбогдох хэлтэст шилжүүлсэн. Харин газрын тосны “Петрочайна дачин Тамсаг” компанийн хувьд хууль зөрчиж, цагдаагийн байгууллагад шалгасан гомдол мэдээлэл одоогоор бүртгэгдээгүй. Хэрэв дээрх аж ахуйн нэгжүүд байгаль экологид хохирол учруулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох бүрэн үндэслэлтэй.

-Дэрвэгэр жиргэрүү, ангийн гаралтай эд зүйл хил нэвтрүүлэхийг завдсан тохиолдол ч мэр сэр гарсан дуулддаг. Энэ гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ярина уу?

Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүүг манай аймгийн хэд хэдэн сумын нутагт ургадаг ба хүн амьтны нөлөөллөөс ховордож буй дээрх ургамлыг иргэд 2001 оноос түүж эхэлсэн байдаг. Судалгаа шинжилгээ, эм үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага, ахуйн зорилгоор ашиглах зөвшөөрлийг сумын Засаг дарга тус тус олгохоор Байгалийн ургамлын тухай хуулийн 10,11,12,13 дугаар зүйлд заасан. Гэвч зөвшөөрөлгүйгээр Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан худалдсан, худалдан авсан, улсын хилээр гаргах гэсэн зөрчлүүд өмнөх жилүүдэд хэд хэдэн удаа илэрч цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан.

Төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр ховор ургамал Дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэсэн, эсхүл зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлсэн, түүх хугацааг зөрчсөн, заасан газраас бусад газарт түүж бэлтгэсэн бол хууль бусаар түүж бэлтгэсэн гэж үзнэ.

Монгол улсын хилээр хориглсосон бараа бүтээгдэхүүн, ан ангын гаралтай эд зүйлсийг хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг өмнө жилүүдэд ихээр бүртгэгдэж байсан бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахал гарсантай холбогдуулан улсын онцгой комиссын шиидвэрээр хилийн боомтуудыг тодорхой хугацаагаар хаасан тул энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй, гадаадын иргэд оролцсон хууль бус үйлдэл, мэдээлэл одоогоор алга байна.

Зөрчлийн шинжтэй үйлдэлд Мэргэжлийн хяналтын газар, Гааль зэрэг  хууль хяналтын байгууллагууд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажилладаг. Тус Цагдаагийн газарт Монгол улсын эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн хэрэг үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд  шилжүүлж байсныг дурдах нь зүйтэй.

-Хил дамнасан малын хулгайн хэрэг нэг хэсэг их гарч байсан. Энэ явдал таслан зогсоогдсон уу ямар ажил, арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар 2019 оны 06 дугаар сард “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг”-ийг байгуулж, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн, алба хаагчдыг мэргэшүүлэн ажиллаж байгаа нь үр дүнгээ өгсөөр байна.

Манай аймгийн хувьд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, БНХАУ-ын Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймгуудтай уул усаар хиллэдэг. Оросын Холбооны улстай хил залгаа Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутаг дэвсгэрт байрлах улсын хил зурвас, хамгаалах торгүй, газар зүйн байршлын хувьд өндөр уул, нуруу, өтгөн шигүү ой модтой зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн 5 жилд нутгийн иргэдийн бод мал хилээр гадагш гарсан гэх 3 хэрэг бүртгэгдэж, хууль, журмын хүрээнд шалгагдаж байна.

Дээрх хэргүүдийн шалтгаан нөхцөлийг судлахад малчид малаа хариулгагүй хараа хяналтгүй орхиж, хилийн дэглэм, журам зөрчсөн зэргээс бэлчээрээр хөлөөрөө хил давсан байж болох байдлууд тогтоогддог. Энэ байдалд дүгнэлт хийж Цагдаагийн газраас удирдлага, зохион байгуулалтын шинжтэй олон ажлуудыг зохион байгуулдаг. Хамгийн сүүлд 2021 оны 1 дүгээр улиралд Хил хамгаалах байгууллагатай  “Торгон хил” арга хэмжээг хамтран  явуулж, энэ ажлын хүрээнд аймгийн Засаг дарга, холбогдох байгууллага, хилийн бүсийн сумдын малчдыг оролцуулсан “Уулзалт-Зөвлөгөөн”-ийг Баяндун суманд зохион байгуулж, иргэддээ мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, зөвлөмж өгч ажиллаа.

Мөн малчдын ашиглаж буй малын им, тамганы судалгааг шинэчлэн 18 зурагт хуудас бүхий каталогийг боловсруулан “Орос хэл” дээр орчуулан бэлтгэж, Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа /интерпол/ хамтын ажиллагааны хэлтсээр дамжуулан ОХУ-ын Дотоод хэргийн яамны холбогдох газруудад болон Кира, Дульдрагын раойны хилийн бүсэд байх байгууллагууд руу хүргүүлж, алдагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

Нөгөө талаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэл явуулахад орон нутгийн удирдлагын дэмжлэг, иргэдийн оролцоо нэн чухал юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

GzwRC:
45.149.129.163
Drugs information leaflet. Effects of Drug Abuse. how to buy lyrica for sale in Canada Some news about medication. Get information here.
2021-04-19 22:35:18
TfnFX:
45.149.129.163
Medicines information leaflet. Effects of Drug Abuse. where to buy generic pregabalin without dr prescription in US Some news about meds. Read now.
2021-04-19 23:49:10
SjzRA:
45.146.231.204
Drugs information sheet. What side effects can this medication cause? how can i get cheap lyrica no prescription in US Everything news about drug. Get now.
2021-04-26 00:52:09
JaniceUnugs:
45.146.231.204
cialis without prescription generic cialis cialis drug
2021-04-30 10:43:21
JaniceUnugs:
45.153.226.4
cialis without a doctor prescription mycialistabs buying cialis online safely
2021-04-30 10:45:17
JaniceUnugs:
45.149.129.163
where to buy cialis cialis generic name cialis reddit
2021-04-30 12:19:09
Tiffanywar:
45.146.231.204
generic cialis available in canada cialis canada cialis women
2021-05-01 17:19:38
Tiffanywar:
45.153.226.4
cialis buy online cialis dose cialis canada pharmacy
2021-05-02 11:54:55
StellaNum:
45.146.231.204
things to write an essay about writing an argumentative essay how to write 3 paragraph essay
2021-05-03 22:32:14
Tiffanywar:
45.149.129.163
cialis goodrx cheap cialis online what's the difference between viagra and cialis
2021-05-04 01:23:32
StellaNum:
45.149.129.163
how to write an ap essay black lives matter college essay i don't want to write my essay
2021-05-04 15:14:59
StellaNum:
45.146.231.204
good topics to write an essay on writing an essay about yourself how to write the best college application essay
2021-05-05 17:57:19
RebeccaFaito:
45.153.226.4
photo essay service writing personal essays reliable and quick essay writing service
2021-05-05 19:40:44
RebeccaFaito:
45.153.226.4
service short essay paid essay writing top rated essay writing service
2021-05-06 11:48:23
Francesves:
212.60.7.170
generic viagra online viagra pill sildenafil citrate tablets 100mg
2021-05-06 14:06:33
Francesves:
212.60.7.170
viagra 100mg viagra pills roman sildenafil
2021-05-07 02:08:37
RebeccaFaito:
45.146.231.204
essay writing service essay writer writing an opinion essay writing essay about yourself
2021-05-07 03:56:17
MartinaHeido:
45.146.231.204
natural alternatives to viagra teva generic viagra cost over the counter viagra substitute walgreens
2021-05-07 10:11:50
Francesves:
212.60.7.170
roman viagra herbal viagra sildenafil price walmart
2021-05-07 12:33:56
MartinaHeido:
45.149.129.163
sildenafil 20 mg cost cheapest viagra over the counter viagra substitute
2021-05-07 15:52:00
MartinaHeido:
45.153.226.4
will a walk-in clinic prescribe viagra buying viagra online legal sildenafil 100mg
2021-05-08 01:48:16
Kathrynseani:
5.8.51.134
coupons for cialis 5mg best time to take cialis cialis otc usa
2021-05-11 13:19:48
QalVT:
45.153.226.4
warehouse resume work experience resume cv versus resume
2021-05-11 16:01:09
Kathrynseani:
5.8.51.134
cialis price walgreens cost of cialis cialis and high blood pressure
2021-05-11 18:50:38
XtgOX:
45.146.231.204
visual resume build your resume recruiter resume
2021-05-11 23:06:43
WapRB:
45.146.231.204
education on resume cover letter for job actor resume
2021-05-12 14:00:57
Kathrynseani:
5.8.51.134
cialis dosage 40 mg tadalafil side effects long term buy cialis online reddit
2021-05-12 19:29:53
VwvYN:
45.146.231.204
dance resume career change cover letter cover letter closing
2021-05-12 20:00:48
VfbKH:
45.146.231.204
graphic designer cover letter customer service cover letter resume cover page
2021-05-13 00:38:15
XbnNF:
45.153.226.4
objective on a resume professional cv services cover letter and resume
2021-05-13 08:39:14
VwcVM:
45.146.231.204
sildenafil online click viagra connect
2021-05-13 17:18:57
DtkNC:
45.153.226.4
viagra pill for men sildenafil tab 100mg women taking viagra
2021-05-13 23:05:17
GebDK:
45.146.231.204
sildenafil price walmart roman viagra liquid viagra
2021-05-14 06:52:41
OjnYC:
5.8.51.134
online pharmacy viagra 200 milligram viagra natural viagra
2021-05-15 02:24:30
KkmJC:
5.8.51.134
international viagra online instant natural viagra cheapest generic viagra
2021-05-15 08:25:53
EtyTZ:
45.153.226.4
does cialis lower blood pressure buying tadalafil online how long does 5mg cialis last
2021-05-15 16:06:52
FibAE:
45.153.226.4
cialis overdose canadian pharmacy ezzz cialis viagra versus cialis
2021-05-15 20:30:44
CwoJS:
45.153.226.4
cialis generic cialis side effects with alcohol cialis logo
2021-05-16 03:50:20
UgaIK:
5.8.51.134
natural viagra sildenafil citrate 100mg viagra price
2021-05-16 05:05:40
EwgOK:
45.146.231.204
what does a cialis pill look like cialis tadalafil cialis vs viagra vs levitra
2021-05-16 15:55:41
QloWG:
45.146.231.204
is there a generic for cialis cialis canadian pharmacy ezzz coupon for cialis
2021-05-16 22:47:15
CihDV:
45.146.231.204
bph cialis cost of cialis at walmart tadalafil vs cialis
2021-05-17 06:37:54
YouAB:
5.8.51.134
Drug information. Brand names. can i purchase cheap colchicine in the USA Best what you want to know about pills. Read information now.
2021-05-17 17:22:42
DztKC:
5.8.51.134
Medicament information sheet. Effects of Drug Abuse. where to buy generic mobic for sale in the USA Actual trends of medication. Get here.
2021-05-18 17:52:32
CpbYL:
45.146.231.204
базы предприятий украины
2021-05-21 13:34:13
AqsZS:
45.153.226.4
бесплатная база предприятий россии скачать
2021-05-21 20:53:11
BuxEC:
5.8.51.134
Medication prescribing information. Cautions. zantac pills in USA Some about medicament. Read information here.
2021-06-02 11:41:32
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна