/ / АЙМГИЙН ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛД ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАХ, ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЙМГИЙН ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛД ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАХ, ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус цагдаагийн газраас Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.6, 15.2 дахь хэсэг, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдын 2017 оны А/133 дугаар тушаалаар баталсан "Иргэний зөвлөлийн дүрэм"-ийн 8.1.7-д "Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь тухайн жилийн үйл ажиллагааны тайланг иргэний зөвлөл, оршин суугчдад тайлагнах" заалтыг хэрэгжүүлэх, Иргэний зөвлөлтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад тулгамдаж буй асуудлын талаарх хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн газраас зохион байгууллаа.
Зөвлөгөөнд иргэний зөвлөлийн дарга Насандэлгэр, Иргэний зөвлөлийн гишүүд болох Х.Болдбаатар, Батсуурь, Пүрэвсүрэн, Хандсүрэн, Бямбажав болон Цагдаагийн газрын даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүд, Урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар оролцож Цагдаагийн газрын 2020 онд хийж гүйцэтгэсэн ажил, 2021 оны эхний 5 сарын байдлаар хийж гүйцэтгэсэн ажлын видео тайланг танилцуулав.
Зөвлөгөөнөөр архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, Цахим гэмт хэрэг, Залилан мэхлэх гэмт хэрэг, Цагдаагийн алба хаагчийн эрх ашгийг хамгаалах, Цагдаагийн алба хаагчийн зан харилцаа, зөрчил дутагдлыг арилгах, Цагдаагийн алба хаагчийн гэр бүлд чиглэсэн ажил арга хэмжээ, Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойтой холбоотой бүтээн байгуулалт талаар санал хүсэлтийг сонсож, асуусан асуултад холбогдох чиглэлээр хийсэн ажлыг тасгийн дарга, чиглэл хариуцсан мэргэжилтнүүд танилцуулж ажиллаа. Иргэний зөвлөлийн гишүүд Жижүүрийн шуурхай албанд ашиглагддаг хяналтын камерын ашиглалт, үйл ажиллагаа, Цагдаагийн газрын засвар үйлчилгээ, тохижилт, бүтээн байгуулалттай танилцлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна