/ / АЛБА ХААГЧ НАРТ ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ОРЖ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ АВЛАА

АЛБА ХААГЧ НАРТ ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ОРЖ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ АВЛАА

Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны зорилт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/112 тушаалаар батлагдсан “Хорт зуршлаас татгалзаж-Сайнаар үлгэрлэе” нөлөөллийн аян, Цагдаагийн ерөнхий газрын даргын А/155 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг төлөвшүүлэх” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус Цагдаагийн газрын орон тооны бус “Эрүүл мэнд, сэтгэл зүйн баг”-аас БОЭТөвийн дотоод шүүрлийн тасгийн эрхлэгч эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Д.Цэцэгмааг урьж, “Далд чихрийн шижин, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчлөлийн асуулал хариуцсан мэргэжилтэн Э.Бибишийг урьж “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах тухай танилцуулга” сэдвээр тус тус сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Мөн өдөр тус Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд далд чихрийн шижинг илрүүлэх 1 удаагийн глюкозын ачаалалтай шинжилгээ авч, алба хаагч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна