/ / “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” АЯНГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

“ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” АЯНГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Чойбалсан хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шалтгаан нөхцөлийг судлан дүгнэх, иргэдэд эрх зүйн үйлчилгээг сайжруулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хэрлэн сумын Засаг даргын 2022 оны А/128 дугаар захирамжаар “Иргэн таны төлөө” нөлөөллийн аянг 3 сарын хугацаатай аймгийн хэмжээнд зохион явуулж эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Хэрлэн сумын засаг даргын орлогч, багийн засаг дарга нар болон Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч, урьдчилан сэргийлэх хэсгийн алба хаагчид, хэсгийн байцаагч нар бүрэн хамрагдаж, хийх ажлаа төлөвлөлөө.
Аяны хүрээнд иргэд олон нийттэй уулзан, санал хүсэлтийг нь сонсож, зөвлөмж, санамж сэрэмжлүүлэг тараах, байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах юм.
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна