/ / “ДЭД АХЛАГЧИЙН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДАЖ БАЙНА.

“ДЭД АХЛАГЧИЙН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДАЖ БАЙНА.

Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны зорилт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/112 тушаалаар батлагдсан “Хорт зуршлаас татгалзаж-Сайнаар үлгэрлэе” нөлөөллийн аян, “Манай хамт олон” арга хэмжээний хүрээнд шинээр томилогдсон ахлагч бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах зорилгоор “Дэд ахлагчийн өдөр” арга хэмжээг 7 хоногийн хугацаатай зохион явуулж байна.
Арга хэмжээний хүрээнд алба хаагчдын албаны бэлэн байдлыг шалгах, жагсаалын бэлтгэл, дадлага сургалтыг Зэвсэгт хүчний 327-р ангийн салааны ахлагч а/а Э.Балжиннямтай хамтран зохион байгууллаа.
- Мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж буй цагдаагийн ахлах ахлагч С.Энхтулга, Э.Бат-Эрдэнэ нар дэд ахлагч нарт зориулж, албандаа хандах хандлагаа зөв төлөвшүүлэх, үүрэгт ажлаа хариуцлагатай, нэр төртэй ажиллахад өөрсдийн дадлага туршлагаа хуваалцаж, харилцан ярилцсан юм.
Мөн Цагдаагийн газрын удирдах бүрэлдэхүүнээс алба хаагч нартай уулзаж, санал хүсэлтийг сонсож ажилласан байна.
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна