/ / “АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР-2022” СЭДЭВТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН ЯВАГДЛАА

“АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР-2022” СЭДЭВТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН ЯВАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны зорилт, Цагдаагийн ерөнхий газрын даргын А/155 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг төлөвшүүлэх” хөтөлбөр, Улсын хэмжээнд зохион явагдаж буй “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян”-ныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын ажлын байран дахь эрсдэлийг бууруулах болон үйлдвэрлэлийн осол, хөдөлмөр хамгаалал, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР-2022” өдөрлөгийг зохион байгууллаа.
“Аюулгүй ажиллаж - Амжилтаараа тэргүүлцгээе” уриан дор зохион байгуулагдаж буй өдөрлөгийн арга хэмжээнд:
-ХАБЭА-ийн мэргэжилтэн Д.Ган-Эрдэнэ “ХАБЭА-н тухай хуулийн танилцуулга, байгууллагын дотоод үйл ажиллагаанд дагаж мөрдөх журам, дүрэм, ажилтан болон ажил олгогчийн эрх үүрэг хариуцлага”,
-Онцгой байдлын газраас “Объектын гал унтраах, гал түймрийн нөхцөл байдал”,
- Мэргэжлийн хяналтын газраас “Үйлдвэрлэлийн ослын шалтгаан, үр дагавар”,
- Аймгийн Улаан загалмайн хорооноос “Анхны тусламж үзүүлэх” сэдвүүдээр тус тус танхимын болон дадлага сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Арга хэмжээний төгсгөлд сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах зорилгоор “АХА” тэмцээнийг алба хаагчдын дунд зохион явуулж, хэсгийн байцаагч, д/ч М.Батбилэг “Тэргүүн байр”, хэсгийн байцаагч, а/д Сүх-Эрдэнэ “Дэд байр”, эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бат-Отгон “Гутгаар байр”-нд тус тус шалгарлаа.
“АЮУЛГҮЙ АЖИЛЛАЖ - АМЖИЛТААРАА ТЭРГҮҮЛЦГЭЭЕ”
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна