/ / “ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан “Зам тээврийн гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 2021-2023” хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд “ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ” уриан дор “Зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье” сэдэвт хэлэлцүүлэгийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Гэр” кофе шопт зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Одчулуун, Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Мягмарсүрэн, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Замын цагдаагийн тасгийн алба хаагч нар болон Хэрлэн сумын зхиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Энхбилэг, Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хууль цаазын зөвлөх С.Ариунаа, Авто тээврийн төвийн улсын байцаагч Э.Батхүү, “Иргэн таны төлөө” ТББ-ын захирал Алтанцэцэг, “Зөв нөлөөлөл” ТББ-ын захирал Н.Хаяндорж нар урилгаар оролцож, 13 сумын Засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга нар цахимаар бүрэн хамрагдлаа.
Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, энэ төрлийн зам тээврийн ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн санал хүсэлт дээр тулгуурлан нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна