/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН “САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН “САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн газрын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлагыг дээшлүүлэх сахилга бат, ёс зүйг сайжруулах зорилгоор “Цагдаагийн газрын 2022 оны эхний хагас жилийн сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, Цагдаагийн газрын дарга, тасгийн дарга, ахлах албан тушаалтан, алба хаагч нар танхимаар, сум дундын Цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагч нар цахимаар оролцлоо.
Сахилгын зөвлөгөөнөөр Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батжаргал 2022 оны эхний хагас жилийн байдлаар алба хаагчдын сахилга хариуцлагын нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн байна.
Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр “Зөвлөмж, ажлын чиглэл” өгч, тасаг, албадын дарга, алба хаагч нарт ажил сайжруулах “Албан мэдэгдэл” 5, “Албан шаардлага” 3-ийг гардуулж, идэвх санаачлага гарган хамт олноо хошуучлан ажилласан 7 алба хаагч, хамт олноос нь зөрчил дутагдал заагдаагүй 2 тасгийн дарга нарт “Талархал” гардуулав.
Зөвлөгөөнөөс хамт олон “Эерэг хандлагыг чухалчилж эвсэг харилцааг бүрдүүлцгээе” уриалгыг дэвшүүлсэн байна

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна