/ / “АХМАД ДАЙЧДЫН ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

“АХМАД ДАЙЧДЫН ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар холбооны нэрэмжит “АХМАД ДАЙЧДЫН ӨДӨРЛӨГ” ёслолын арга хэмжээ 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Тусгаар тогтнолын талбай дээр зохион байгуулагдлаа.
Өдөрлөгт аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар холбооны дарга, Засаг дарга М.Бадамсүрэн, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг болон бусад цэргийн хүрээний байгууллагуудын дарга нар, ахмад ажилтнууд оролцож, хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээний хүрээнд цэргийн хүрээний анги байгууллагуудын ахмад ажилтан нар ёслолын жагсаалаар жагсаж, салбартаа хөдөлмөрөө үнэлүүлсэн зарим ахмад ажилтнууд төрийн болон салбар хороо, аймгийн шагналаар шагнагдсан юм.
Тус Цагдаагийн газрын ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл ахмад Д.Дарийм Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Өнөржаргал, бэлтгэл дэд хурандаа Я.Цолмонбаяр нар Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн ёслолын арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцсон цагдаагийн бэлтгэл хошууч Х.Болдбаатар даргатай Цагдаагийн газрын дэргэдэх “Ахмадын хороо”-ны хамт олон “Дэд” байранд шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнууллаа.
Өдөрлөгийн төгсгөлд цэргийн хүрээний анги байгууллагуудаас урлагийн хэсэгчилсэн тоглолт үзүүлж, цагдаагийн ахлагч Э.Базаргүр "Аминаас үнэтэй тангараг" дуугаар нийт ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна