/ / "ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ БҮЛГЭМ"-ИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ БҮЛГЭМ"-ИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"Хичээл эхэллээ" ерөнхий арга хэмжээний хүрээнд "Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн гишүүдийг чадавхижуулах, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, үе тэнгийн дарамт дээрэлхэлтээс сэргийлэх, сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчдыг, чадавхжуулах сургалтыг энэ оны 9-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтын үеэр
-Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Г.Тэмүүжин "Сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлийг судлах арга зүйг өгөх",
-Хэрлэн сумын 2-р сургуулийн нийгмийн ажилтан Ч.Болор-Эрдэнэ "Үе тэнгийн хүүхдүүдийн дарамт гардуурхалт, түүнийг арилгах арга зам" сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
-Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Номин "Өсвөрийн цагдаа" бүлгэмийн үйл ажиллагааны талаар зөвлөмж өгч, сургалтын үйл ажиллагаа өндөрлөсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна