/ / "ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” ЕРӨНХИЙ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАЖ БАЙНА

"ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” ЕРӨНХИЙ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАЖ БАЙНА

Улсын хэмжээнд зохион явуулж байгаа “Хичээл эхэллээ” ерөнхий арга хэмжээний хүрээнд их дээд сургууль болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2022-2023 оны хичээлийн жилийн нээллтэй холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тус цагдаагийн газраас ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги тус бүрд алба хаагчийг томилон, сургалт мэдээллийг хийж ажиллаж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг Дорнод их сургуулийн 1-4 курсын оюутан сурагч нарт “Гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, анхаарах асуудал“ сэдвээр сургалт мэдээллийг хийж, харилцан ярилцаж, цаашид цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг бусдад сурталчилан, хамтарч ажиллахыг уриалж, сурлагын өндөр амжилтыг хүслээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна