/ / ЗҮҮН БҮСИЙН “ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

ЗҮҮН БҮСИЙН “ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100, 101 жил, Дотоодын цэрэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагч, ажилтны бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, зорилгоор зохион байгуулагдаж байгаа Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2022 оны Зүүн бүсийн “ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА” шалгаруулах тэмцээн Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Хэнтий Төв аймгийн Цагдаагийн газар, хэлтсийн баг тамирчид оролцож, "Тэргүүн" байранд цагдаагийн хурандаа Т.Ганзориг даргатай Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид шалгарч аваргын шилжин явах цом, алтан медаль, Өргөмжлөл, "Дэд" байрыг цагдаагийн хурандаа Ц.Баярхүү даргатай Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн баг тамирчид эзэлж, мөнгөн медаль, Өргөмжлөл, "Гутгаар" байрыг цагдаагийн хурандаа Д.Батхүү даргатай Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид эзэлж, хүрэл медаль, Өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.
Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна