/ / "СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ-ХЯНАЛТ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

"СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ-ХЯНАЛТ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийн гаралтыг буруулах, нийгэмд үүсч буй сөрөг үр дагаваруудыг арилгах, иргэдийн амар тайван байдлыг хангах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах нутаг дэвсгэрийн хүрээнд архи согтууруулах ундаагаар худалдах түүгээр үйлчлэх аж ахуй нэгжүүдийн тусгай завшөөрөлд хяналт тавьж, Хүнс хөдөө аж ахуй үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаарын сарын 19-ний өдрийн 272 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлээр Аймгийн засаг даргын тамгын газар, Хэрлэн сумын засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, сум багийн засаг дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсгүүд хяналт шалгалтыг нэг сарын хугацаатайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газраас аж ахуйн нэгж байгууллагуудын телехяналтын камерын хэвийн ажиллагаа, стандарт шаардлагын дагуу байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, зөрчил заагдсан байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна