/ / "ЗӨВ ХАНДЛАГА-ЗӨВ АМЬДРАЛ " ЭРЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"ЗӨВ ХАНДЛАГА-ЗӨВ АМЬДРАЛ " ЭРЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "Архигүй Дорнодчууд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, "Намайг алгас", "Мал мах хяналт-2022" нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, архинаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийтэд сурталчилах, малчин иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах, малыг эзэнжүүлж, хариулгатай болгох, хөршийн холбоог идэвхжүүлэх зорилгоор Дорнод аймгийн Хөлөнбуйр сум дахь сум дундын Цагдаагийн тасгаас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран "ЗӨВ ХАНДЛАГА-ЗӨВ АМЬДРАЛ " эрчүүдийн чуулга уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, 3 багийн 107 иргэд хамрагдлаа.
Зөвлөгөөнд Цагдаагийн тасгаас 2022 оны эхний 10 сарын байдлаар эрүү, хэв журмын нөхцөл байдал, зохион явуулж буй арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.
Мөн наркалогийн эмч Батболд, тод манлай уяач Даваахүү, АА -ийн зөвлөх багш нар урилгаар оролцож, сургалт мэдээлэл хийсэн байна.
Зөвлөгөөний төгсгөлд иргэдийн дунд зохион явагдсан “Гар барилдааны тэмцээн”-д цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Тэмүжин оролцож, 3-р байранд шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна