/ / “ДОРНЫН АЯЛГУУ” КАРАОКЕ ДУУНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

“ДОРНЫН АЯЛГУУ” КАРАОКЕ ДУУНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

Монгол улсад Дотоодын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиг үүрэг, 826 дугаар тусгай салбарын онцлогийг иргэд олон нийтэд сурталчилах, хамтран ажиллах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох, найрсаг нөхөрсөг харилцааг бий болгох зорилгоор харилцагч байгууллагуудын дунд “ДОРНЫН АЯЛГУУ” караоке дууны тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хэрлэн сум 9-р баг Центер пойнт төвийн “SHOT Food n Beer” рестаронд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээн 4 төрлөөр зохион явагдаж, нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-нд Цагдаагийн газрын “Шонхорууд” баг, “Дэд байр”-нд “Дорнод НАА” ОНӨААТҮГазрын “Цуурай баг”, “Гутгаар байр”-нд Голомт банкны “Аялгуу” баг, “Шилдэг гоцлол дуучин”-аар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч Б.Энхбат шалгарч, “Өргөмжлөл”, медаль, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна