/ / “ХЭН САЙН БҮЖИГЛЭХ ВЭ” БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

“ХЭН САЙН БҮЖИГЛЭХ ВЭ” БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Улсын хэмжээнд зохион явуулж буй “Намайг алгас” арга хэмжээний хүрээнд алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх, соёл гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, нийтийн бүжгийн үр нөлөө, ач холбогдлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Цагдаагийн газрын “Цагдаа-эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс алба хаагчид, тэдний гэр бүлийн дунд “ХЭН САЙН БҮЖИГЛЭХ ВЭ” бүжгийн тэмцээнийг зохион байгууллаа.  

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг багуудад амжилт хүсэн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж, “Дорнын бүжиг” хамтлагийн хос бүжигчид латин америк бүжгээр мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тэмцээнд 7 тасгийн 28 хос бүжигчид “Венийн вальс”, “Чачача”, “Шугаман бүжиг” төрлүүдээр өрсөлдөж, 1, 2, 3 үе шатанд хасагдах журмаар оролцлоо. Мөн тэмцээний дундуур “Хэн сайн ча ча ча бүжиглэх вэ” уралдааныг үзэгчдийн дунд зохион байгуулж, гарын бэлэг гардуулсан байна.

“Венийн вальс” бүжгийн төрөлд авьяас, ур чадвар гарган бусдыгаа хошуучлан оролцож “Тэргүүн” байранд цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Х.Ганзоригт хосын хамт, “Дэд” байранд ДЦТСалбарын захирагч, хошууч Ж.Гантулга хосын хамт, “Гутгаар” байранд мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэд ахлагч Б.Нямдорж хосын хамт тус тус шалгарч, Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

“Ча ча ча” бүжгийн төрөлд “Тэргүүн” байранд цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч А.Арвиннэмэх хосын хамт, “Дэд” байранд мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэд ахлагч Б.Өсөхбаяр хосын хамт, “Гутгаар” байранд харуулчин, ахлагч Б.Баяртулга хосын хамт тус тус шалгарч, Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

“Шугаман бүжиг”-ийн төрөлд “Тэргүүн” байранд Дотоодын цэргийн тусгай салбар, “Дэд” байранд Замын цагдаагийн тасаг, “Гутгаар” байранд Шуурхай удирдлагын тасгийн баг шалгарч, Өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна