/ / “НОМ ХОЖЪЁ” ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖӨӨНТ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

“НОМ ХОЖЪЁ” ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖӨӨНТ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА

Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Улсын хэмжээнд зохион явуулж буй “Намайг алгас” нөлөөллийн аян, Цагдаагийн газраас зохион явуулж буй “Номтой нөхөрлөе” арга хэмжээний хүрээнд Дотоодын цэргийн тусгай салбараас Аймгийн Төв номын сантай хамтран алба хаагчдын танин мэдэхүй, оюун ухааныг хөгжүүлэх, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжил олгох, харилцан туршлага солилцох, найрсаг нөхөрсөг харилцааг бий болгох зорилгоор алба хаагчдын дунд “НОМ ХОЖЪЁ” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр зохион байгууллаа.

Тэмцээн “50 саяын уналт” телевизийн шоу нэвтрүүлгийн дүрмийн дагуу 30 номыг өгч, асуулт бүрд тохирох хариултад номыг байршуулах журмаар зохион явагдсан байна.

Нийт 8 тасгийн 16 алба хаагчид оролцсоноос Удирдлагын баг, Шуурхай удирдлагын тасаг, Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн 4 алба хаагч 8 асуултад бүрэн хариулж, мэдлэг ур чадвараар бусдыгаа манлайлж, авч үлдсэн номоо шагнал болгон гардан авсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна