/ / СУМДЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

СУМДЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дорнод аймгийн хэмжээнд сумдын багийн Засаг дарга нарыг чадавхжуулах “Сургалт зөвлөгөөн-2022” уулзалт зөвлөгөөн 2022 оны 11 сарын 28-ны өдөр Баянтүмэн суманд зохион явагдаж, тус Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн алба хаагчид болон урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн нар оролцлоо.
Зөвлөгөөнд тус Цагдаагийн газраас улсын хэмжээнд зохион явуулж буй “Мал мах-2022”, “Галт зэвсэг-2022”, “Намайг алгас” арга хэмжээний хүрээнд аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдлыг танилцуулж, мал хулгайлах гэмт хэрэг, архидан согтууруулахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, сум багийн засаг дарга, иргэдийн оролцоо, тэдгээрийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр мэдээ, мэдээллийг өгч, санал солилцож ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна