/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2022 ОНЫ ШИЛДЭГ АЛБА ХААГЧДАА ШАЛГАРУУЛЖ, ШАГНАЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2022 ОНЫ ШИЛДЭГ АЛБА ХААГЧДАА ШАЛГАРУУЛЖ, ШАГНАЛАА.

Цагдаагийн газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдын албаны мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, соёлч, боловсон байдал, харилцааны соёл, дүрэмч ажиллагааг сайжруулах зорилгоор бие бүрэлдэхүүний дунд болзолт уралдаануудыг зохион явуулж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Алба хаагчийн ажлыг үнэлэх” /код-111/, “Тэргүүний болон шилдэг алба хаагч шалгаруулах” /код-133/ журмын дагуу эрхэлсэн ажилдаа мэргэжлийн ур чадвар гарган, шуурхай бэлэн байдлыг ханган, хамт олноо хошуучлан ажилласан дараах алба хаагчдыг шалгаруулж шагнасан байна. Үүнд:
- “Шилдэг удирдах ажилтан”-аар Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбарын захирагч, хошууч Ж.Гантулга;
- “Шилдэг эрүүгийн мөрдөгч”-өөр Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Өлзийбадрах;
- “Шилдэг мөрдөгч”-өөр Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Жигмэдсүрэн;
- “Шилдэг хэсгийн төлөөлөгч”-өөр Чойбалсан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж;
- “Шилдэг хэсгийн байцаагч”-аар Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Гантөгс;
- “Шилдэг харуулчин”-аар Харуулчин, ахлах ахлагч Б.Ган-Очир;
- “Шилдэг ахмад ажилтан”-аар Ахмадын хорооны зөвлөлийн гишүүн, бэлтгэл хошууч Б.Дагвадорж;
- “Оны онцлох алба хаагч”-аар хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ү.Алтантуяа,
- “Тэргүүний соёлч боловсон офицер эмэгтэй ажилтан”-аар Холбоо мэдээллийн ахлах инженер, цагдаагийн хошууч В.Болормаа;
- “Тэргүүний соёлч боловсон цагдаа”-аар Мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Энхтүвшин нар тус тус шалгарч, шагнагдсан байна.
Мөн Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбарын захирагч, хошууч Ж.Гантулга,
-Дорнод аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Мөнгөншагай, Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбарын харуулчин, ахлах ахлагч Х.Ганзориг,
-Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Жигмэдсүрэн, мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Энхтүвшин,
-Хэрлэн сумын Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбарын харуулчин, дэд ахлагч М.Алтанбагана,
-Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Хилийнчулуу, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Энх-Эрдэнэ нарын 32 алба хаагчдыг Цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр тус тус шагнаж, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад М.Баяржаргал, харуулчин, ахлах ахлагч Ч.Лхагвадорж нарын 10 алба хаагчдын гэр бүлд “Гэр бүлийн хөрөг” зургийг гардуулан өгч, урамшууллаа.
Шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна