/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2022 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧДАА ШАЛГАРУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2022 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧДАА ШАЛГАРУУЛЛАА.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Алба хаагчийн ажлыг үнэлэх” /код-111/, “Тэргүүний болон шилдэг алба хаагч шалгаруулах” /код-133/ журмын дагуу тус цагдаагийн газраас 2022 оны “Үйл ажиллагааны тайлангийн хурал”, “Шилдэг, тэргүүний алба хаагч, хамт олон”-оо шалгаруулах, шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Аймгийн ГХУССЗөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Одчулуун, Ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хошууч Х.Болдбаатар, “Иргэний зөвлөл”-ийн дарга Я.Насандэлгэр болон Аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Доржсүрэн нар урилгаар оролцлоо.
Цагдаагийн газрын газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг арга хэмжээг нээж, нийт хүрэлцэн ирсэн зочид, алба хаагч, тэдний гэр бүлд хандан мэндчилгээ дэвшүүлэн, ард иргэдийнхээ амар тайван аюулгүй, амьдрах нөхцлийг бүрдүүлэх хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлэхэд та бүхний ажлын гүйцэтгэл, хичээл зүтгэл, нутгийн төр, захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон ард иргэдийн дэмжлэг туслалцаа их байсныг онцлон тэмдэглэсэн байна.
Цагдаагийн ерөнхий газраас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлж, ажлын үр дүн, эрхэлсэн ажилдаа үр бүтээл гарган хошуучлан ажилласан тасаг, алба хаагчдыг шагнаж урамшуулан “Батламж”-ийг гардууллаа.
“Тэргүүний алба хаагч”-аар
- Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Соронзонболд;
- Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Зоригт;
- Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Баасанжав;
- Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Н.Өнөрхүү;
- Захиргааны удирдлагын тасгийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Э.Базаргүр;
- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Цэндсүрэн;
- Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Өсөхбаяр;
“Тэргүүний хамт олон”-оор
- Цагдаагийн хошууч Б.Эрдэнэхөлөг даргатай Хөлөнбуйр сумын сум дундын цагдаагийн тасаг тус тус шалгарч, шагнагдав.
Шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна