/ / “НАМАЙГ АЛГАС” НӨЛӨӨЛЛИЙН АЯНД ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА

“НАМАЙГ АЛГАС” НӨЛӨӨЛЛИЙН АЯНД ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА

Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх, согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах зорилгоор “Намайг Алгас” нөлөөллийн аяныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагдаагийн байгууллага хамтран улсын хэмжээнд зохион байгуулан, дүнгээ нэгтгэлээ.
Зохион байгуулсан арга хэмжээ, иргэд олон нийтэд сурталчилж, түгээсэн ажлын үзүүлэлтээрээ Дорнод аймгийн Цагдаагийн газар нь “Тэргүүн” байранд шалгарлаа.
“Намайг Алгас” нөлөөллийн аяны хүрээнд улсын хэмжээнд нийт 188 мэдээлэл бэлтгэн цахим орчинд түгээсэн нь давхардсан тоогоор 1.437.228 хүнд таалагдаж, 4.326.623 хүн бусадтай хуваалцаж, 402.332 хүн эерэг сэтгэгдэл илэрхийлж, 67.060.623 хүнд хүрсэн нь архи, согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэгдсэн үр дүнтэй ажил болсон юм.
Хамтран ажилласан иргэд, байгууллага, алба хаагч та бүхэндээ гүн “Талархал” илэрхийлж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна