/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН “АЛБА ХААГЧДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН “АЛБА ХААГЧДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн газрын 2023 оны анхдугаар сургалт, зөвлөгөөнийг бие бүрэлдэхүүний манлайлал, албаны шуурхай бэлэн байдал, дүрэмч ажиллагаа, ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор энэ оны 01 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Чойбалсан хотод зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр сургагч багш нар “Гэр бүлийн харилцаа”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Тусгай зөвшөөрөл”, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, анхаарах асуудал” сэдвүүдээр, мөн өнгөрөгч онд ажлын хариуцлага, сахилга ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ тооцогдсон алба хаагч нар “Алдаан дээрээ суралцах” сургалтыг тус тус зохион байгууллаа.
Цагдаагийн газрын удирдлагаас энэ үеэр алба хаагчдаас “Сахилга ёс зүйг сайжруулахад анхаарах асуудал” сэдвээр авсан санал асуулгын дүнг танилцуулан, 2022 онд санаачилж, хийж хэрэгжүүлсэн “Ажлын тайлан”-г тавьж, бие бүрэлдэхүүнд сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ажлын чиглэл, үүрэг өгсөн юм.
Зөвлөгөөний төгсгөлд цаашид ажлын хариуцлагаа дээшлүүлэх шаардлагатай 2 тасгийн дарга, 3 алба хаагчдад “Албан мэдэгдэл”, өмнөх зөрчил дутагдал, сахилга, ёс зүйн байдалдаа дүгнэлт хийж, хамт олноо хошуучлан ажилласан 1 тасгийн дарга, 4 алба хаагчдыг хамт олны өмнө сайшааж, “Талархал” гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна