/ / “ГЭР БҮЛЭЭ СОНСЬЁ АЯН”-НЫ ХҮРЭЭНД ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

“ГЭР БҮЛЭЭ СОНСЬЁ АЯН”-НЫ ХҮРЭЭНД ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Цагдаагийн газраас Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Соён гэгээрүүлэх ажил” /код 940/, “Байгууллагын соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг дэмжих хөтөлбөр”, “Алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны эр ашгийг хамгаалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Гэр бүлээ сонсьё” аян зохион явагдаж байна.
Аяны хүрээнд Цагдаагийн газрын удирдлагаас хэсгийн төлөөлөгч нарын гэр бүлийн гишүүдийг хүлээн авч уулзан, цагдаагийн газраас зохион явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулан, санал бодлоо солилцлоо.
Хөтөлбөрийн хүрээнд алба хаагч нарт ажиллах урам зориг өгөх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хэсгийн төлөөлөгч, тэдний гэр бүлийн гишүүдийг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Дорнод аймгийн хөгжимт драмын театрын хамтарсан симфони найрал 60 хөгжимчдын “Classical music-3” урлагийн тоглолтын тасалбарыг гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна