/ / ИРГЭДЭД ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ТАВИЛАА.

ИРГЭДЭД ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ТАВИЛАА.

Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2, 14.2 дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ын дагуу харьяалах оршин суугч иргэдэд үйл ажиллагааныхаа тайланг төвлөрсөн байдлаар танилцуулах, санал хүсэлтийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус Цагдаагийн газрын хурлын танхимд тайлан танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Тайлангийн арга хэмжээнд Хэрлэн сумын 11 багийн 120 гаруй иргэд танхимаар, 32 төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн 903 ажилчид цахимаар нийт 1000 гаруй иргэд оролцсон бөгөөд Цагдаагийн газраас 2022 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны видео тайланг танилцуулан, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал асуулгыг иргэдээс амаар болон бичгээр хүлээн авч, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, холбогдох албан тушаалтан нарын хамт шийдвэрлэх, хамтран ажиллах талаар зохих хариултыг тус тус өгөв.
Мөн цагдаагийн газрын үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй хамтран ажилладаг 10 багийн хэсгийн ахлагч нарт “Талархал” гардуулан өгч, цаашид хэрхэн үр бүтээлтэй ажиллах талаар санал бодлоо солилцож ажиллалаа. Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн иргэдэд зориулж, байгууллагын үйл ажиллагааг сурталчлан, алба хаагч нар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, азтан шалгаруулах сугалааг зохион явууллаа.
Цагдаагийн газраас нутгийн иргэн бүрт хүрч, санал хүсэлтийг хүлээн авч, хэрэгжүүлэн ажиллах зорилгоор “Иргэдээ сонсьё” аяныг 13 сумдын хэмжээнд үргэлжлүүлэн зохион явуулах юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна