/ / "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ЫГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ЫГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн баярын хүрээнд “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан цагдаагийн газрын "Эмэгтэйчүүдийн зөвлөл"-өөс алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хурлын танхимд зохион байгуулж, дүрст видео мэндчилгээг хүргэв.
Арга хэмжээний үеэр алба хаагчдын дунд азтан шалгаруулах сугалааг явуулан, харилцагч байгууллагууд болох "Голомт" банк, "Ган Хэрлэн", "Мобиком" корпораци, “Ольхон” дэлгүүр, цагдаагийн газрын даргын болон эмэгтэй алба хаагч нарын зүгээс бэлдсэн 42 ширхэг гарын бэлгийн азтанг тодруулан, нийт алба хаагчдад дурсгалын зүйлс гардууллаа.
Мөн Мобиком корпорацийн Дорнод аймаг дахь салбарын захирал А.Тунгалагтуул хүрэлцэн ирж, нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбарын хамт олонд сүүлийн үеийн хүчин чадал бүхий "Зөөврийн компьютер"-ийг бэлэглэв.
Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа мөрдөст нэгт нийт алба хаагчдад “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна