/ / “БУЯНТАЙ БУУРАЛ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

“БУЯНТАЙ БУУРАЛ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

XVII Жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Харагчин туулай жилийн босгон дээр Цагдаагийн газраас “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, ахмад ажилтан нарын алдар гавьяаг алба хаагчдад сурталчлах зорилгоор “Буянтай буурал” арга хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион явууллаа.
- Тус Цагдаагийн газраас жил бүрийн эхэнд ахмад ажилтнууддаа хүндэтгэж, “Буянтай буурал” арга хэмжээг зохион явуулдаг уламжлалтай юм.
- Ахмадын зөвлөлөөс ирүүлсэн саналаар цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Д.Жигмэддорж, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Б.Чулуунбаатар нарыг “Буянтай буурал”-аар шалгаруулсаны зэрэгцээ ажил хөдөлмөрийг нь шинэ залуу алба хаагч нарт сурталчилсан сайхан арга хэмжээ боллоо.
- Цагдаагийн газрын 2022 оны үйл ажиллагааны цахим тайланг ахмад ажилтнуудад сонирхуулан, Хөгжимт драмын театрын морин хуурч Д.Саранхүү морин хуур, уртын дууны шуранхай аялуулан, сонорыг мялаасан юм.
- Арга хэмжээний төгсгөлд XVII Жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх “Харагчин” туулай жилийн “Сар шинэ”-ийн баярыг тохиолдуулан 3 ахмад ажилтанд ууцны хонь, 10 ахмад ажилтанд 20 тн нүүрсний дэмжлэгийг хамтран ажилладаг Найнги, Адуунчулуун ХК-ний зүгээс гардуулан өгөв.
Мөн Цагдаагийн газрын 121 ахмад ажилтнуудад “ХҮНДЭТГЭЛ” үзүүлж, гарын бэлгийг хүргүүлсэн байна.
- Та бүхэн төрөл садан, нутаг ус, хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна