/ / “ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЗҮҮН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО

“ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЗҮҮН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО

Дорнод аймгийн цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/142 дугаар захирамжаар “Бод мал 2023” нэгдсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд хил залгаа цагдаагийн газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, холбогдох албан тушаалтан, хил залгаа сумдын цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгч нарыг оролцуулсан “Хамтын ажиллагааг сайжруулах, мал хулгайлах гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох Зүүн бүсийн зөвлөгөөн”-ийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр цахим /zoom/-аар зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр хөтөлбөрийн дагуу хариуцсан алба хаагч нар хил залгаа сумдын мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал, зүүн бүсийн хэмжээнд үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргийн талаарх мэдээллийг танилцуулж, цаашид хамтарч ажиллахад анхаарах асуудлын талаар хэлэлцэж, санал хүсэлтээ солилцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна