/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН “САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН “САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн газрын удирдах алба хаагчдын манлайлал, алба хаагчдын албаны шуурхай бэлэн байдал, дүрэмч ажиллагаа, ажлын хариуцлага, сахилга ёс зүйн байдалд дүгнэлт хийж, зөрчил дутагдлыг засуулах, ажлын үр дүн, шат дараалсан ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор цагдаагийн газрын 2023 оны 01 дүгээр улирлын “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
- Сахилгын зөвлөгөөнөөр ЗУТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батжаргал алба хаагчдын сахилга хариуцлагын нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээлэл хийж, хөтөлбөрийн дагуж сургагч багш нараас “Замын хөдөлгөөний дүрэм”, “Гэр бүлийн эерэг харилцааг хэрхэн бий болгох вэ?”, “Санхүү, аж ахуйн чиглэлээр хийсэн ажлын мэдээлэл”, “Албан хэрэг хөтлөлтийн стандарт”, “Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ танин мэдэх нь”, “Гар утасны хэрэглээг хэрхэн багасгах вэ?” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
- Мөн ажлын хариуцлага, сахилга ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ тооцогдсон алба хаагч нар “Алдаан дээрээ суралцах” сургалтыг тус тус зохион байгуулж, сэтгэл зүйчээс алба хаагчдын дунд “Чанга шивнээ” хөгжөөнт тэмцээн, Кahoot программаар асуулт хариултын тэмцээн зохион байгуулан шалгарсан алба хаагч нарыг урамшуулсан юм.
- Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг алба хаагчдын ажлын үр дүн, сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр “Зөвлөмж, ажлын чиглэл” өгч, 2 тасгийн дарга нарт “Албан мэдэгдэл”, сахилгын зөрчил гаргасан 3 алба хаагчид “Албан шаардлага” өгч, сахилга, ёс зүй, ажлын үр дүнгээр хамт олноо хошуучлан ажилласан 4 алба хаагч, хамт олноос нь зөрчил дутагдал заагдаагүй 2 тасгийн даргад “Талархал” гардуулж, зөвлөгөөний төгсгөлд бие бүрэлдэхүүн ая дуугаар түрлэг өргөн зөвлөгөөнийг өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна