/ / “УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД” ШӨНИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

“УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД” ШӨНИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Тус Цагдаагийн газраас согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Уусан бол бүү жолоод" шөнийн хяналт шалгалтыг зохион ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд нэгдсэн хяналт шалгалтыг төрөл мэргэжлийн албад, орон нутгийн Дорнод-ТВ-тэй хамтран иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллав. Урд шөнө буюу 2023.03.31-ний байдлаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 15 зөрчил, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2 зөрчлийг илрүүлэн ажиллалаа.
Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарна уу!!!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна