/ / ХЭРЛЭН ГОЛЫН НОГООН БҮСИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ

ХЭРЛЭН ГОЛЫН НОГООН БҮСИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгавар, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн "Эрүүл аюулгүй-Цэвэр орчин"-г бүрдүүлэх ажлын чиглэл, Хэрлэн сумын Засаг даргын А/30-р тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, хөрсний бохирдлыг бууруулах, орчны бохирдлоос үүдэлтэй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус цагдаагийн газрын нийт алба хаагч нар бүх нийтийн цэвэрлэгээнд нэгдлээ.
Алба хаагч нар Хэрлэн голын ногоон бүсийн ойр орчим болон оногдсон талбай бүхий хэсгийн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ-ЦЭВЭР ОРЧИНГ БҮРДҮҮЛЦГЭЭЕ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна