/ / ШҮҮХ, ПРОКУРОР, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН “ЗҮҮН БҮС”-ИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ШҮҮХ, ПРОКУРОР, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН “ЗҮҮН БҮС”-ИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Орон нутгийн онцлог, үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээл, алба хаагчдын мэдлэг ур чадварыг сайжруулах, шинэ төрлийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны аргачлал, нотлох баримтыг үнэлэх, бэхжүүлэх, дүгнэх хуулийг зөв хэрэглэх чадвахийг нэмэгдүүлэх зорилгоор Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн хууль хяналтын байгууллагын хамтарсан зөвлөгөөн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд Аймаг, сум дунд, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч 5, шүүгч 4, Аймаг, сум дундын ерөнхий прокурор 4, орлогч прокурор 2, хяналтын прокурор 12, нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн газрын дарга 2, дэд дарга 3, Мөрдөн байцаах тасгийн дарга 2, мөрдөн шалгах эрх бүхий 43 алба хаагч хамрагдаж, нийт 5 байршилаас 77 алба хаагч цахимаар оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна