/ / МАЛЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

МАЛЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Аймгийн засаг даргын 2023 оны 5 сарын 24-ны өдрийн А/311 тоот захирамж, Аймгийн онцгой комиссын мөн өдрийн 03 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малын шилжилт хөдөлгөөний хянах түр цэгийг Хөлөнбуйр суманд байгуулан, Хөлөнбуйр сумын цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мал эмнэлгийн улсын байцаагчтай хамтран өдөр тутам хяналт шалгалт хийж эхэллээ.
Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мал, мах тээвэрлэсэн 8 тээврийн хэрэгслийн мал махны гарал үүслийн гэрчилгээнд хяналт шалгалт хийхэд, гарал үүслийн гэрчилгээгүй 10 бод тээвэрлэж явсан 1 зөрчлийг илрүүлэн, Хөлөнбуйр сумын мал эмнэлгийн улсын байцаагч ЗТХуулийн 13.5.1-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч, хяналт, шалгалт хийн ажилласан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна