/ / “ЭРҮҮЛ МЭНД-АЯЛАЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЭРҮҮЛ МЭНД-АЯЛАЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын даргын А/155 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг төлөвшүүлэх” хөтөлбөр, “Илүүдэл жингээ бууруулж-хорт зуршлаас татгалзъя” 30 хоногийн аяны хүрээнд алба хаагчдын зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах, эрүүл амьдралын дадал, зуршлыг төлөвшүүлэх зорилгоор “ЭРҮҮЛ МЭНД-АЯЛАЛ” арга хэмжээг Хэрлэн голын урд хэсгээр зохион явууллаа.
Энэхүү арга хэмжээг Цагдаа-эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион явуулж, “Илүүдэл жингээ бууруулж-хорт зуршлаас татгалзъя” 30 хоногийн аяны шилжин явах тугийг тасгуудаар аялуулж, Эрүүгийн цагдаагийн тасагт гардуулан өглөө.
Арга хэмжээний хүрээнд алба хаагч нар шинээр захиалсан биеийн тамирын иж бүрдэл хувцсаар жигдэрч, “Бүжгээр эрүүлжье” өдөрлөг зохион байгуулан фитнесийн багш Оюубадгараар дасгал, бүжгийн хөдөлгөөнийг заалган, “Туг булаах”, “Авхаалж самбаа” хурд хүч, самбаа шаардсан хөгжөөнт тэмцээн уралдаан, “Үдийн цай” хөтөлбөрийг зохион байгуулж, нэг өдрийг хамтач уур амьсгалын дунд өнгөрүүллээ.
Мөн алба хаагчдын санаачлагаар Хэрлэн гол дагуу хогийг цэвэрлэсэн юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна