/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ “БУУДЛАГА”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДОРНОД АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ “БУУДЛАГА”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДОРНОД АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны а/06 дугаартай тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2023 оны "БУУДЛАГА"-ын аварга шалгаруулах тэмцээн энэ оны 06 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод амжилттай зохион байгуулагдлаа.
- Тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн 37 багийн 105 тамирчин алба хаагчид буудлагын 4 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
- Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Дорнод аймгийн тусгайлсан чиг үүргийн болон хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд ирж, баг тамирчдад “Хүндэтгэл” үзүүлж оролцсон юм.
- Тэмцээнийг Дорнод аймаг дахь Зэвсэгт Хүчний 327 дугаар ангийн “Сургалтын төв”-ийн буудлагын талбайд 9 мм-ийн ПМ гар буу, 7.62 мм-ийн АКМ бууны 4 төрлөөр зохион явуулж, мэргэн буудагч, аваргуудыг шалгаруулахад:
1. ПМ гар бууны “Тогтоол буудлага” /Эрэгтэй/-ын төрөлд:
- l байр - /25 оноо/Сүхбаатар аймгийн ЦГ-ын цагдаагийн ахлах дэслэгч Б.Сүхчулуун,
- II байр - /24 оноо/ Баян-Өлгий аймгийн ЦГ-ын цагдаагийн ахмад Г.Наранзул,
- III байр - /23 оноо/ Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн цагдаагийн дэд хурандаа Ц.Дашдэмбэрэл,
2. ПМ гар бууны “Тогтоол буудлага” /Эмэгтэй/-ын төрөлд:
- I байр - /39 оноо/ НУЦГ-ын Багануур дүүргийн ЦХ-ийн цагдаагийн хошууч Д.Энхцэцэг,
- II байр - /36 оноо/ Төв аймгийн ЦГ-ын цагдаагийн ахлах ахлагч Ц.Мөнхзул,
- III байр - /36 оноо/Дотоодын цэргийн 810 дугаар ангийн дэд ахлагч П.Отгонжаргал,
3. ПМ гар бууны “Хурдан буудлага” /Эрэгтэй/-ын төрөлд:
- I байр - /105 оноо/ Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн цагдаагийн дэд хурандаа Ц.Дашдэмбэрэл,
- II байр - /103 оноо/ Дорнод аймгийн ЦГ-ын Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбарын захирагч, хошууч Ж.Гантулга,
- III байр - /99 оноо/ Сэлэнгэ аймгийн ЦГ-ын цагдаагийн хошууч Т.Ганбат,
4. АК, АКМ урт бууны хэвтээ буудлага /Эрэгтэй/-ын төрөл:
- I байр - /88 оноо/Дотоодын цэргийн штабын ахлах ахлагч У.Буянхишиг,
- II байр - /87 оноо/Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хурандаа Ж.Мөнхсолонго,
- III байр - /84 оноо/ Дорнод аймгийн ЦГ-ын цагдаагийн дэслэгч Г.Чинбат нарын тамирчид тус тусын төрөлд эхний 3 байрт шалгарлаа.
- Буудлагын тэмцээний төрлүүдэд гаргасан амжилтын цуваа байдлаар байр эзлүүлэн нийлбэр дүнг нэгтгэн гаргахад:
- “ТЭРГҮҮН БАЙР”-т /233 оноо/ хошууч Ж.Гантулга ахлагчтай Дорнод аймгийн ЦГ,
“ДЭД БАЙР”-т /220 оноо/цагдаагийн дэд хурандаа Д.Гантөмөр ахлагчтай Завхан аймгийн ЦГ,
“ГУТГААР БАЙР”- т /213 оноо/ хурандаа М.Мэнд-Амар ахлагчтай Дотоодын цэргийн 810 дугаар ангийн баг тамирчид тус тус шалгарч, “Өргөмжлөл”медаль, Дурсгалын цом, мөнгөн шагналаар шагнагдлаа.
- Уг тэмцээний онцлог нь энэ жилээс эхлэн шилжин явах “АВАРГА БАГИЙН ЦОМ”-тойгоор анх удаа зохион байгуулагдаж, шилжин явах цомыг Дорнод аймгийн Цагдаагийн газрын баг, тамирчид анх удаа гардан авсан юм.
- Түүнчлэн тус тэмцээнийг зохион байгуулагч нараас хүрэлцэн ирсэн баг тамирчдад зориулж, аймаг орон нутгийг сурталчилах арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, тэмцээнд оролцсон “Хамгийн залуу болон ахмад эрэгтэй, эмэгтэй алба хаагч”нарыг тодруулан урамшуулалаа.
- Мөн Олон Улс, Дэлхий, Тивийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцдог буудлагын спортын Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон Улсын хэмжээний мастер, гавъяат тамирчин, цагдаагийн ахлах ахлагч Ц.Мөнхзул, Монголын Практик буудлагын холбооны гишүүн, Олон Улсын хэмжээний мастер, цагдаагийн дэд хурандаа Ц.Дашдэмбэрэл, жолоочоор ажилласан үйлчилгээний гавъяат ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Н.Ганхуяг болон тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад “ТАЛАРХАЛ”, дурсгалын зүйл гардуулан өгсөнөөр тэмцээн өндөрлөсөн юм.
- Эх орны Зүүн хязгаар Дорнод Монголын уудам тал нутгийг зорин ирж, тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчид, алба хаагч нартаа Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олны зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэе.
- Монгол Цагдаагийн яруу алдар бадартугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна