/ / ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ӨВӨР БАЙГАЛИЙН ХЯЗГААР ДАХЬ УДИРДАХ ГАЗРЫН УДИРДЛАГУУД ДОРНОД АЙМАГТ АЙЛЧИЛЛАА.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ӨВӨР БАЙГАЛИЙН ХЯЗГААР ДАХЬ УДИРДАХ ГАЗРЫН УДИРДЛАГУУД ДОРНОД АЙМАГТ АЙЛЧИЛЛАА.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу “Хил орчмын асуудлаарх хамтарсан ажлын хэсгийн 2022 оны ээлжит цахим хуралдаан”-ы мөрөөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын зөвшөөрлөөр Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Өвөр байгалийн хязгаар дахь Удирдах газрын дарга, цагдаагийн хошууч генерал Еговцев Вячеслав Петрович, Оросын Холбооны Улсын Дотоод Хэргийн яамны харьяа Өвөр байгалийн хязгаарын Удирдах газрын Агын тойргийн цагдаагийн байгууллагын дарга, цагдаагийн хурандаа Эрдынев Сокто Николаевич, Оросын Холбооны Улсын Дотоод Хэргийн яамны харьяа Өвөр байгалийн хязгаарын Удирдах газрын Акша район тойргийн цагдаагийн байгууллагын дарга, цагдаагийн дэд хурандаа Пупков Иван Иванович нарын зочид, төлөөлөгчид Дорнод аймагт 2023 оны 06 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ.

 Зочид, төлөөлөгчид аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Төрийн захиргааны хэлтсийн дарга, Цагдаагийн газрын дарга, бусад удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийн, Өвөр байгалийн хязгаарын Удирдах газар, Дорнод аймгийн цагдаагийн газрын хамтын ажиллагааны талаар санал, солилцож, 2 талын хамтран ажиллах төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийн, гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагаа сайжирснаар хил орчмын бүс нутгийн хэмжээнд иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах ажилд ахиц гарах юм.

Ирсэн зочид Дорнод аймгийн “Угсаатны музей”-г үзэж сонирхон, музейд “Түүхэн зураг” хадгалуулан, Чойбалсан хотын төвд байрлах “Монгол дайчид”-ын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, айлчлалын хөтөлбөрийн дагуу 2 талын хамтын ажиллагааны хэлэлцээрийн талаар Цагдаагийн ерөнхий газрын удирдах албан тушаалтнуудтай санал солилцох, уулзалт хийхээр Улаанбаатар хот руу зорьсон юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна