/ / ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дорнод аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хууль, хяналтын байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн Цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний хэлтсийн удирдлага, Эрүүгийн болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Өмгөөллийн холбооны Дорнод аймаг дахь салбарын өмгөөлөгч, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий алба хаагч зэрэг нийт 80 гаруй хууль хяналтын байгууллагын ажилтан, алба хаагч нар хамрагдаж, шалгагдаж буй хэргийн талаар тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Зөвлөгөөний төгсгөлд ажилдаа үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна