/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 102, Дотоодын цэргийн 101 жилийн ой, "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр"-ийг тохиолдуулан ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад буурлууд болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 81 дүгээр зарлигаар  “Цэргийн хүндэт медаль”-иар Матад сумын сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Жавхлан, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Х.Батсайхан, жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Баатарсүх,

- “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар үйлчлэгч Ж.Оюунцэцэг,

- Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/230 дугаар тушаалаар “Цагдаагийн алдар хүндэт тэмдэг”-ээр эргүүлийн цагдаа, цагдаагийн сургагч ахлагч Э.Бат-Эрдэнэ,

- “Хүндэт жуух бичиг”-ээр мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.Одхүү,

-Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/293 дугаар тушаалаар “Дотоодын цэргийн алдар тэмдэг”-ээр ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Б.Амартүмэн, цагдаагийн бэлтгэх ахлах ахлагч Ц.Бямбасүрэн,

-“Хүндэт жуух бичиг”-ээр зохицуулагч, цагдаагий ахмад Ч.Улз, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ж.Сарансүх,

-Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/130 дугаар тушаалаар “Спортын дэд мастер” цолоор Чойбалсан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваадорж,

-Дорнод аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Лхагватөмөр,

-Дорнод аймгийн “Хүндэт жуух бичиг”-ээр ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Зоригт, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Хилийнчулуу,

-Чойбалсан хотын “Хүндэт жуух бичиг”-ээр хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Раднаабазар, цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Дэлгэрмөрөн, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Энхтөгөлдөр,

-Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр цагдаагийн бэлтгэл хурандаа Ц.Хүдэрчулуун, бэлтгэл дэд хурандаа Н.Болдсайхан зэрэг 10 ахмад ажилтан, Мөрдөн байцаах тасгийн даргын дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ууганбаяр, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнхдалай зэрэг 9 алба хаагч,

Цагдаагийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар энэ оны эхний хагас жилээр хамт олноо хошуучлан, үр бүтээлтэй ажилласан Матад сумын сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Жавхлан, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Ганзориг зэрэг 8 алба хаагч нарт Монгол Улсын үзэсгэлэнт газруудаар аялах “Эрхийн бичиг” тус тус гардуулан өглөө.

Төрийн дээд шагнал болон, Цагдаагийн ерөнхий газар, бусад шагналаар шагнагдсан алба хаагч нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсье.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна