/ / "#НЭГ_ЗАМ_НЭГ_СОЁЛ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВРҮҮДЭД ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЖ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА.

"#НЭГ_ЗАМ_НЭГ_СОЁЛ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВРҮҮДЭД ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЖ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА.

Улсын хэмжээнд зохион явуулж буй “НЭГ ЗАМ НЭГ СОЁЛ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газраас авто тээврийн төвтэй хамтран хот хоорондын нийтийн тээврүүдэд үзлэг шалгалт хийж, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.
Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл нь жолоочийн нойр дутуу ядарсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолооч биш хүнд жолоо шилжүүлсэн, хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах зэрэг шалтгаануудаас үүдэн гардаг тул ЖОЛООЧ та бүхэн замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан соёлтой оролцоно уу.
Бусдыгаа хүндлэх нь соёл юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна