/ / “ҮЕР УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧ НАРТАЙ ХАМТРАН ЭРГҮҮЛ ШАЛГАЛТАНД ГАРЧ АЖИЛЛАЖ БАЙНА.

“ҮЕР УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧ НАРТАЙ ХАМТРАН ЭРГҮҮЛ ШАЛГАЛТАНД ГАРЧ АЖИЛЛАЖ БАЙНА.

Тус Цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Зүүн бүсийн Онцгой байдлын газартай хамтран Хэрлэн голын орчмоор тогтмол аялагч, амрагч иргэдийг үер, усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, яриа таниулга хийж ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд Хэрлэн сумын засаг даргын тамгын газар, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн ажилтан алба хаагч нартай хамтран Хэрлэн голын эрэг орчмоор урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.
Ойрын өдрүүдэд бороо их орсоноос шалтгаалан гол нуурын ус нэмэгдэж, халуун өдрүүд үргэлжилж байгаагаас шлтгаалан голд орох иргэд болон хараа хяналтгүй хүүхдийн тоо буурахгүй байх тул иргэд та бүхэн аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг гол, усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, зориулалтын гарцтай газраар зорчих, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол руу орохгүй байж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг СЭРЭМЖЛҮҮЛЭГ болгон хүргэж байна.
ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛААРАЙ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна