/ / "ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧ БАРИЛДАЖ, ШӨВГӨРЛӨӨ

"ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧ БАРИЛДАЖ, ШӨВГӨРЛӨӨ

“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, тангараг давтах үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
- Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа “Хүчит бөх”-ийн барилдаанаар үргэлжилж, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нутаг нутгаас байгууллагаа төлөөлж, зорин ирж барилдсан шилдэг 128 бөх уран мэх, хүч бяраа сорьсон юм.
- Тус барилдаанд Дорнод аймгийн цагдаагийн газрын 2 алба хаагч бяр хүч авхаалж самбаа сорин барилдсанаас Халхгол сумын Цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Эрхэмбаяр 5 давж, шөвгийн дөрөвт шалгаран, “ХҮРЭЛ МЕДАЛЬ”-аар энгэрээ мялаалаа.
- Монгол цагдаагийн мөр нь цагаан, үйлс гэгээн байг. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна