/ / ГОЛЫН ЭРЭГ ОРЧМООР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН ЭРГҮҮЛ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ГОЛЫН ЭРЭГ ОРЧМООР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН ЭРГҮҮЛ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Тус Цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Зүүн бүсийн Онцгой байдлын газартай хамтран Хэрлэн голын орчмоор тогтмол аялагч, амрагч иргэдийг үер, усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, яриа таниулга хийж ажиллаж байна.
Ойрын өдрүүдэд бороо их орсоноос шалтгаалан гол нуурын ус нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн ч олон хоногийн амралт, халуун өдрүүд үргэлжилж байгаагаас шлтгаалан голд орох иргэд болон хараа хяналтгүй хүүхдийн тоо буурахгүй байх тул иргэд та бүхэн аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг гол, усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, зориулалтын гарцтай газраар зорчих, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол руу орохгүй байж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг СЭРЭМЖЛҮҮЛЭГ болгон хүргэж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна