/ / БАЯР НААДМЫН ХАМГААЛАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВАГДЛАА

БАЯР НААДМЫН ХАМГААЛАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВАГДЛАА

Дорнод аймаг байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадам 7 сарын 10, 11-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, хамгаалалтанд тус Цагдаагийн газрын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, үүрэг гүйцэтгэлээ.
Хамгаалалтад цагдаа, дотоодын цэргийн 166 алба хаагч, 21 сонсогч, 4 олон нийтийн цагдаа нийт 191 алба хаагч, 25 автомашин, 2 мотоцикл, тусгай хэрэгсэл, агсамж, шүгэл, үүргийн станцтай үүрэг гүйцэтгэж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажилласнаар иргэд, олон нийтийн талархлыг нилээдгүй хүлээсэн байна.
Мөн баяр наадмын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучууд, хөгжлийн газартай хамтран унаач хүүхдийн аюулгүй байдлыг шалган, төөрсөн 9 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, хүүхдэд үйлчилгээ үзүүлж буй тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага иргэдэд болон голын эрэг дагуу амарч зугаалж буй амрагч нарт санамж, сэрэмжлүүлэг өгч, байнгын хяналт тавьж ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна