/ / “САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын хууль, тогтоомж, Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн төв байгууллагын болон Цагдаагийн газрын даргын тушаал, албан даалгаврын хэрэгжилтийг хангах, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, алба хаагчдын ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх чиглэлээр “Сахилга ёс зүйн зөвлөгөөн”-ийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж, сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг бүрэн хамрууллаа.
Зөвлөгөөн алба хаагчдын албаны бэлэн байдал, жагсаалын үзлэгээр эхэлж, захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тулга алба хаагчдын өнөөгийн сахилга, ёс зүйн байдлын талаар товч мэдээлэл хийсэн байна.
Мөн үеэр:
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах,
-Сумдын хэсгийн төлөөлөгч нарын ажлын ачаалал, илрүүлсэн болон шалгасан хэрэг,
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
-Гомдол, мэдээлэл хүлээн авах,
-Жагсаал, цуглааны үеэр болон гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэлд очиж ажиллах үеийн алба хаагчийн анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр холбогдох албан тушаалтан нар сургалт мэдээлэл хийсэн байна.
-Мөн зөрчил гаргасан алба хаагчдаас “Алдаан дээр суралцах сургалт”-ыг бие бүрэлдэхүүнд явууллаа.
Зөвлөгөөний төгсгөлд Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхүү нийт алба хаагч нарт сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг, ажлын чиглэл өгч, хувь хүний эерэг хандлагыг төлөвшүүлэх, зөв боловсон харьцах соёлыг төлөвшүүлэх, иргэдэд үзүүлэх цагдаагийн ажил, үйлчилгээг сайжруулах, алба хаагчдын гаргасан сахилга, ёс зүйн зөрчил, алдаа дутагдалд дүгнэлт хийж, цаашид сахилгын зөрчилгүй хамт олон болохыг уриалж, бие бүрэлдэхүүн санал нэгдсэнээр өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна