/ / "МАЛЧИН ТАНЫ МАЛ СҮРЭГ ХААНА БЭЛЧИЖ БАЙГАА БОЛ" !!!

"МАЛЧИН ТАНЫ МАЛ СҮРЭГ ХААНА БЭЛЧИЖ БАЙГАА БОЛ" !!!

Дорнод аймгийн цагдаагийн газраас Олон улсын болон орон нутгийн чанартай А0502 дугаартай авто замтай ойрхон байрлах малчин айл өрхүүдээр явж судалгааг гарган, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр малд гэрэл ойлгогчтой хүзүүвч зүүлгэх ажлыг өрнүүлэн, зөвлөмж өгч ажиллаж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байна гэж заасан байдаг. Энэхүү заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан бол малын холбогдох эзнийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулж, ослоос болсон гэм хорыг арилгуулах арга хэмжээ авдаг талаар малчин иргэдэд сануулж, энэ төрлийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор сумдын засаг дарга, багийн засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлэн ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна