/ / АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААГ ХУУЛЬ БУСААР ХУДАЛДАН БОРЛУУЛЖ БУЙ ЗӨРЧЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААГ ХУУЛЬ БУСААР ХУДАЛДАН БОРЛУУЛЖ БУЙ ЗӨРЧЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Тус Цагдаагийн газраас Чойбалсан хотын хэмжээнд хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулж буй зөрчлийг арилгах нэгдсэн хяналт шалгалтын ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.
Хяналт шалгалтын хүрээнд баг хариуцсан хэсгийн байцаагч, эргүүлийн цагдаа нар тээврийн хэрэгсэл ашиглан гар дээрээс архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж буй 10 зөрчил илрүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.5.11-т заасны дагуу 10 хүнд 5,000,000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авлаа.
Цаашид хуулийн дагуу зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох хүртэл арга хэмжээ авч, энэ төрлийн зөрчлийг таслан зогсоохыг зорин ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна