/ / "ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА

"ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА

Их дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан оюутан сурагч, хүүхэд, багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явагдаж буй "Хичээл эхэллээ" арга хэмжээний хүрээнд тус Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 9 дүгээр сарын 1-ний өдрийн өглөөний 08:00-11:00 цагийн хооронд Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчмын зам, уулзвар, гарцуудад хөдөлгөөн зохицуулалт хийж, зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх чиглэлээр санамж зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж ажиллалаа.
Бяцхан хүүхэд багачууд , үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, ажлын хамт олон болон эцэг эхчүүд та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна