/ / СУРГУУЛЬД ШИНЭЭР ЭЛСЭН ОРЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДЭД АМЖИЛТ ХҮСЭН, ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА.

СУРГУУЛЬД ШИНЭЭР ЭЛСЭН ОРЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДЭД АМЖИЛТ ХҮСЭН, ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА.

"Хичээл эхэллээ" арга хэмжээний хүрээнд тус Цагдаагийн газрын Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбараас 2023-2024 оны хичээлийн жилд шинээр элсэн орж буй алба хаагчдынхаа хүүхдүүдийг хүлээн авч, хичээлийн хэрэгсэл гардуулан өгч, дурсамж хадгалууллаа.
Энэ жил сургуулийн алтан босгоор сэтгэл догдлон алхаж байгаа Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Ган-Очирын охин Сайнзаяа, ахлагч Б.Баяртулгын хүү Итгэл, жолооч, ахлах ахлагч Ц.Балтын хүү Нэргүй нартаа болон нийт сургууль, цэцэрлэгт орж байгаа бяцхан хөөрхөн дүү нартаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна