/ / "ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД САНАМЖ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

"ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД САНАМЖ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Хүүхэд, багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явагдаж буй "Хичээл эхэллээ" арга хэмжээний хүрээнд тус Цагдаагийн газраас сургууль, цэцэрлэгийн орчмын зам, уулзвар, гарцуудад 8 чиглэлд 11 алба хаагч хөдөлгөөн зохицуулалт хийлээ.
Мөн зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарах талаар хүүхэд багачуудад анхааруулж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх чиглэлээр санамж зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт өгч ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна