/ / “ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөө”, “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус Цагдаагийн газраас албаны сургалтын 2022-2023 оны “Хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа”-г зохион байгуулж, бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдлаа.
Албаны сургалтын нээлтийн үйл ажиллагааг морин хуурийн аялгуугаар нээж, цагдаагийн ахлах ахлагч Э.Базаргүр өөрийн зохиосон "Ээлж халаагүй алба" дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна. Сургалт хөтөлбөрийн дагуу алба хаагчдын албаны бэлэн байдал, жагсаалын үзлэг, шалгалтаар эхэлж, ДЦТС-ийн захирагч, х/ч Ж.Гантулга “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг”-ийн бэлтгэл сургуулилт, анхаарах асуудал”, ӨЭМТ-ийн их эмч С.Сүүриймаа “Эмийн зохистой хэрэглээ”, сэтгэл зүйч Б.Нарангарав “Ажлаас халшрах хам шинж” сэдвээр тус тус сургалт, мэдээлэл хийж, алба хаагчдын сонирхсон асуултад хариулж чөлөөт уулзалт, ярилцлагыг зохион явуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна